Орон нутгийн оюутнууд замын зардлаа сургуулиасаа авна
Хөдөө, орон нутгийн оюутнуудад нутагтаа ирж, очих замын зардлыг жилд нэг удаа буюу өвлийн амралтаар нь 100 хувь олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Оюутнууд орон нутагтаа очсоноо баталгаажуулсан бичиг баримтаа бүрдүүлээд сургуулиасаа замын зардлыг мөнгөө авах юм байна. Орон нутгийн оюутнуудын замын зардлыг авто тээврийн тарифаар тооцож олгох юм байна. Авто тээврийн тариф гэдэг нь агаар болон газрын замын зардлыг адил тооцож олгоно гэсэн үг. Энэ онд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 11.669 оюутанд 846 сая төгрөг өгөхөөр төсөвлөж, сургуулиудын дансанд мөнгийг нь бүрэн шилжүүлээд байгаа ажээ. Харин тухайн сургуулийн удирдлагууд оюутнуудынхаа бичиг баримтыг зөрчилтэй эсэхийг нь шалгаж, зөрчилтэй бол замын зардлыг олгохгүй байх эрхтэй" юм байна.