Баян- Өлгийчүүд Д.Балдан-Очирт хөл алдав
2011.05.05

Баян- Өлгийчүүд Д.Балдан-Очирт хөл алдав

"Монгол мал" Үндэсний хөтөлбөрийн баруун бүсийн уулзалт энэ сарын 2-3-нд Ховд аймагт боллоо. Уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар оролцжээ. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид "Д.Балдан-Очир гишүүнд манай аймгийнхан тун их талархаж байгаа. Хэрвээ та 2012 оны сонгуульд манай аймагт нэр дэвшвэл бид таныг бүгдээрээ дэмжинэ" хэмээн Завханы төлөөлөгчдийг сандаргаад авсан.baldanochir_gishuun_honitoi

Угийн нутгархуу завханчууд мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. "Балдан-Очир гишүүн Завхан нутгийг хөгжүүлэх хөтөлбөрөө "Монгол мал" хөтөлбөр болгож өргөжүүлсэн гэж байна. Тиймээс манай гишүүнийг урвуулах гэж оролдох хэрэггүй" хэмээн бяцхан маргаан өрнүүлсэн юм. Хоёр аймгийн төлөөлөгчдийн маргаанаас айсан Д.Балдан-Очир гишүүн "Баян-Өлгийчүүд минь энэ хөтөлбөрийг бүс бүсэд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Ж.Сауле сайд миний хажууд сууж байна" хэмээн маргааныг зогсоожээ. Үнэхээр ч Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа "Монгол мал -Хөдөөгийн хөгжил" бүсүүдийн чуулга уулзалтад Д.Балдан-Очир, дэд сайд Ж.Сауле хоёр л алгасахгүй оролцож, хөдөөгийн иргэдээс чамгүй оноо цуглуулаад байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.