Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд тодорлоо
2011.05.05

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд тодорлоо

1992 оны долоон сарын нэгний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Цэцийн гишүүдийг сонгон батлах асуудлыг өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн Хуулийн Цэц нь есөн гишүүнээс бүрддэг бөгөөд өмнө нь Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн хundsen-TESийж байсан Д.Жанцан, Д.Наранчимэг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор харин Улсын Дээд Шүүхийн санал болгосноор хуульч Б.Амарсанаа нарын асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. Хуульч Д.Жанцанг дахин Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр сонгох талаар санал хураахад гишүүдийн 86.7 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн Д.Наранчимэгийг гишүүдийн 95.5 хувийн саналаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр сонгосон бол Б.Амарсанааг сонгох асуудал 97.7 хувийн саналаар дэмжигдлээ. Санал хураалтанд УИХ-ын 44 гишүүн оролцсон. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд давхар ажил хийдэг байдлыг арилгах асуудлыг сануулж байсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.