Түүхий эдийн ханшийг мессежээр авах боломжтой
2011.05.05

Түүхий эдийн ханшийг мессежээр авах боломжтой

Хөдөөгийн малчид мэдээллээс хол учир түүхий эдийн үнэ ханш зах зээлд дээр хэдэн төгрөг байгааг мэддэггүй. Иймд үнэ хэлж ирсэн нэгэнд нь түүхий эдээ өгчихдөг. Харин энэ байдлыг өөрчлөхийн тулд "Швейцарийн хөгжлийн агентлаг "Мерси Кор Монгол" байгууллага "Море" төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр малчид болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид бараа aris-shirбүтээгдэхүүн түүхий эдийн зах зээлийн бодит үнэ ханшаа төвөггүйхэн мэдэж авах юм. Мэдээлэл авахын тулд 88018108 дугаарт мессэж бичиж болох гэнэ. Мэдээллийг тусгай мэргэжилтнүүд орон нутаг болон нийслэлээс цуглуулж хүргэх бөгөөд мэдээллийн бодит байдалд сар тутам хяналт тавих юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.