Өнөөдрөөс шатахууны үнэ бууна
2011.05.06

Өнөөдрөөс шатахууны үнэ бууна

Хэдхэн хоногийн өмнө шатахууны үнийг наян төгрөгөөр нэмж  иргэдийг бухимдуулаад байсан билээ. Харин өнөөдрөөс эхлээд бүх шатахуун түгээх газрууд үнээ наян төгрөгөөр буулгаж хуучин үнээр нь худалдах боллоо. Учир нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас "ОХУ-ын талын шийдвэр Монголд хамаарахгүй, "Роснефть"-ээс хуучин үнээр нь шатахуун нийлүүлэх учраас жижиглэнгийн shatahuun-20үнэд нөлөөлөхгүй" гэж анхааруулсаар байтал үүнийг нь үл тоомсорлосон тул дураараа үнэ нэмсэн ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгээ мэдэгдсэн юм. ОХУ-ын тал газрын тосны экспортоо энэ сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Манай шатахуун импортлогчид үүнийг далимдуулан борлуулж буй шатахууны үнийг 80 төгрөгөөр өсгөсөн байна .  Өчигдөр гэхэд Жаст ойл" компани  шатахууны үнээ 80 төгрөгөөр бууруулж худалдаалсан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.