Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив
2011.05.06

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив

УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Баярсайхан нарын  гишүүд өнөөдөр  /2011.05.06./  үдээс  хойш УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг өргөн барилаа.3_ddd

 

Хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бие даасан хуультай байх чиглэлүүдийг үндэслэн дээрх хуулийн төслийг гишүүд боловсруулсан аж.

 

Хуулийн төсөл 11 бүлэг, 57 зүйлтэй бөгөөд төсөл санаачлагч УИХ-ын эрхэм гишүүд Хадгаламж, зээлийн хоршоодын өнөөгийн байдалд хийсэн  дүгнэлт, судалгааг үндэслэн,  хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг нэлээд нарийвчлан тусгаж өгсөн юм байна.

 

Хуулийн төслийг боловсруулахдаа зарчмын шинжтэй зүйлүүдийг баримтлан тодорхой тусгаж өгсөн байна.  Тухайлбал, олон улсын хадгаламж, зээлийн хоршооны загвар хуулийг үндэслэл болгосон, мөн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулахад тавигдах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны чиглэл, хориглох үйл ажиллагаа, хоршооны гишүүнчлэлийн тухай зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгажээ.

 

Түүнчлэн хадгаламж, зээлийн хоршооны зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, тэдгээрийн бүрэн эрх, дотоод хяналтын талаар нарийвчлан оруулахыг эрмэлзсэн байна. Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө, түүнийг бүрдүүлэх арга зам, санхүүгийн тайлангийн талаар болон хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах талаар ч тусгагджээ.

 

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаврыг мөн тооцож, хууль батлагдсанаар  өөрчлөлт орох хуулиудын талаар ч тодорхой дурдсан байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, хуулийн төслийг хүлээж аваад харьяаллын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.