“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг нөхөж олгоход хүндрэлтэй асуудлыг шийднэ
2011.05.06

“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг нөхөж олгоход хүндрэлтэй асуудлыг шийднэ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Х.Бадамсүрэн, Р.Раш, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд өнөөдөр үдээс хойш УИХ-ын даргад нэгэн хуулийн төсөл өргөн барилаа. Энэ нь Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсантай нь холбоотой аж.oyukhorol_smile

 

Хуулийн төсөл санаачилсан эрхэм гишүүд,   “дөрөв болон түүнээс дээш” хүүхэд   төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхэд нь “нэгээс дээш насандаа” нас барсан, сураггүй алга болсон ээжүүдийг Эхийн алдар одонг нөхөж олгох асуудалд бүрэн хамруулахаар хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

 

Түүнчлэн дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт “эх төрүүлээд өөрөө өсгөсөн хүүхэд, эх төрүүлээд өөрөө өсгөсөн боловч нас барсан, сураггүй алга болсон хүүхэд, түүнчлэн 3 хүртэл насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд” мөн хамаарах юм байна.

Харин дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт “эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” байхаар хязгаарлалт хийж өгчээ.

 

Ингэснээр 2010 оны хуулиар 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг болсон. Энэ нь 1990 оны зарлигийн дагуу 7 хүүхэд төрүүлж өсгөсөн 2-р одонтой эхэд 2010 оны хуулиар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонг нөхөж олгоход хүндрэлтэй  асуудал үүсээд байгааг хөнгөвчлөн шийдэх боломжтой хэмээн хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж буй юм.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өргөн барьсан хуулийн төслийг  харьяаллын дагуу НББСШУ-ны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.