Галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо
2011.05.07

Галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо

Улаанбаатар Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ энэ сарын 1-нээс эхлэн зарим чиглэлийн галт тэргээ зуны хуваарийн дагуу аялуулж байгаа ажээ. Орон нутгаас ирэх "Зүүнхараа-Мандал-Улаан-баатар" чиглэлийн 282 дугаар галт тэрэг өдөр бүр 05:40 цагт "Улаанбаатар" өртөөнд ирэхээр өөрчлөлт орсон байна. Харин бусад чиглэлүүд өмнөх хуваарийн дагуу үйлчилж байгаа аж. Мөн олон galt-teregулсын галт тэрэгний зорчигч тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орсон байна.Тодруулбал, Улаанбаатар-Москвагийн тавдугаар галт тэрэг долоо хоног бүрийн мягмар, баасан гараг бүр 13:50 цагт хөдлөх бол Улаанбаатар-Бээжингийн 24 дүгээр галт тэрэг Улаанбаатараас ирэх сарын 2-ны өдрөөс пүрэв гараг бүр 07:15 цагаас хөдлөх ажээ. Харин Улаанбаатар-Бээжингийн 24 дүгээр галт тэрэг УБТЗ-ын бүрэлдэхүүн нэмэгдлээр ирэх сарын 18-ны бямба гараг бүр 07:15 цагаас хөдлөх юм байна.Түүнчлэн Бээжин-Улаанбаатарын 23 дугаар галт тэрэг Улаанбаатарт лхагва гарагт 13:20 цагт ирэх бол Бээжин-Улаанбаатарын 23 дугаар галт тэрэг Улаанбаатарт мягмар гараг бүр 13:20 цагт ирэх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.