Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд хамтарна
2011.05.07

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд хамтарна

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын уулзалт боллоо.Тэд хүүхдийн оролцооны бодлогын баримт бичиг"-ийг батлуулах,Төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, Хүүхдийн байгууллагууд бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд шахагддаг байдлыг зогсоох, Хүүхдэд хандах, хандлагад өөрчлөлт гаргахад хамтран ажиллах юм байна. Мөн hvvhdin-toloo"Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх" үндэсний санаачлагад нэгдэн, хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т энэ сарын 8-нд гарын үсэг зурах аж.

Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай "Төр, засгаас хүүхдийн байгууллага тэр тусмаа хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх талаар түлхүү анхаарч, "Хүүхдийн хөгжил, хамгаалалтыг сайжруулах үндэсний хөтөлбөр", "Хүүхдийн төлөө үндэсний газрын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр" зэрэг тулгуур баримт бичгүүдэд зүйл, заалнуудыг тусгана. Мөн "Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах зорилт тавин ажиллах болно" гэж ярилаа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.