Оюутолгой ханган нийлүүлэгчдэдээ туслах   бизнес хөгжлийн төв нээлээ
2011.05.07

Оюутолгой ханган нийлүүлэгчдэдээ туслах бизнес хөгжлийн төв нээлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Бизнес хөгжлийн төв үүдээ нээлээ. "Оюу толгой" ХХК-иас нээж буй уг төв нь ханган нийлүүлэгч болох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, сургалт явуулах зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгох юм. Мөн тус компанийн "Хас" банктай хамтран хэрэгжүүлж буй нэг сая ам долларын жижиг зээлийн хөтөлбөр нь бизнес сургалтад хамрагдахад туслах ажээ.Тус төв нь сургалт явуулах өрөө, гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютер сургалтын өрөө зэргээс бүрдэж oyutolgoiбайна. Үүнээс гадна орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх алба ч байх гэнэ. "Оюу толгой" ХХК цаашид Ханбогд сум, нийслэлд ийм төв нээнэ. Эдгээр төв нь 2012 он гэхэд үүдээ нээх юм. Одоогийн байдлаар Даланзадгад, Ханбогд сумын бизнес эрхлэгч 103 иргэн Оюу толгой төсөлд ханган нийлүүлэх гэрээ хийгээд байгаа юм. Тэд нийт 1,5 сая ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр болжээ. Дээрх төвийн барилгын ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд нийт 700 мянган ам.долларын өртөгтэй ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.