Иргэд эх орны хишгээ жилийн дараа ч гэсэн нөхөн авч болно
2011.05.08

Иргэд эх орны хишгээ жилийн дараа ч гэсэн нөхөн авч болно

Иргэн  бүрт эх орны хишиг хүртээх ажил өнгөрсөн жилийн долдугаар сараас эхэлсэн. Эхний ээлжид 70 ба 50 мянган төгрөгүүдйиг дараалан тараасан билээ. Харин энэ он гараад иргэн бүрт 21000 төгрөгийг сар бүр олгож байгаа. Энэ мөнгөнүүдээ авч чадаагүй hunii_hugjilиргэд 240 өөд мянга байна. Аваагүй иргэдийн хувьд шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлээд ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй болсон бол тараагдаад байгаа эх орны хишиг мөнгийг жил дамнасан ч хамаагүй авах эрхтэй юм байна. Гадаадад байгаа иргэдийн хувьд шинэчилсэн бүртгэлд  хамрагдсаны дараа  итгэмжлэл хийлгээд ар гэрийнхэн нь авах боломжтой. Хэрвээ бүртгэлд хамрагдсанаас хойш нэг сарын дараа мөнгө нь ороогүй бол улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах хэрэгтэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.