Хүүхдийн байгууллагууд техник хэрэгсэлтэй боллоо
2011.05.08

Хүүхдийн байгууллагууд техник хэрэгсэлтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран дүүргүудийн хүүхдийн холбоодод иж бүрэн компьютер, аппарат хэрэгсэл олголоо. НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн байгууллагад эдгээр тоног komтөхөөрөмжийг олгох агаад нийслэлээс эхэлж буй нь энэ юм байна. Хүүхдийн холбоод бяцхан иргэдийн төлөө ямар нэгэн ажил зохион байгуулах, түүнийгээ боловсруулахдаа интернэт кафед мөнгө төлөх юм уу, хэн нэгэн багшийн компьютерийн зав зайг хүлээх зэрэг хүндрэл гардаг аж. Харин одоо орчин үеийн техник хэрэгсэлтэй болсноор хүүхдүүдийн төлөө, тэдний идэвх оролцоог сэргээсэн олон ажил санаачилж хэрэгжүүлнэ гэдгээ хүүхдийн байгууллагынхан амаллаа.

 


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.