Нийслэл хотод нутгийн зөвлөл байгуулагдлаа
2011.05.07

Нийслэл хотод нутгийн зөвлөл байгуулагдлаа

Нийслэлийн өнгө үзэмж, аюулгүй байдалд анхаарал тавихаар Улаанбаатар хотын нутгийн зөвлөл байгуулагджээ. Монголчуудын талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг нийслэлд төрж өссөн, хотоо хайрлаж хамгаалж  хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй залуус энэхүү нутгийн зөвлөлд нэгдэн ажиллаж байгаа аж.Тэд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай хамтран ажиллах санамж бичигт talbai_01өчигдөр гарын үсэг зурлаа. Дээрх хоёр байгууллага эхний ээлжид хотын оршин суугчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангасан явган хүний замыг сэргээхээр төлөвлөж байгаагаа дурдлаа. Гэвч энэ ажлыг хийхэд багагүй хүч хөдөлмөр шаардагдах бөгөөд хамгийн бага нэгжээс эхлэн нийслэлийг явган хүний замтай болгох ажлыг зохион байгуулах аж. Мөн нутгийн зөвлөлийнхөн ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, Улаанбаатарыг амар тайван хот болгох чиглэлээр ажиллана гэж мэдэгдлээ.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.