Толгойт,шар хадны замуудыг хаахаар болжээ
2011.05.08

Толгойт,шар хадны замуудыг хаахаар болжээ

Нийслэлд зам засварын ажил эхлээд нэлээд хоногийг ардаа үдлээ. Энэ амралтын өдрүүдээс эхлэн таван шар, шар хадны замуудыг хаахаар боллоо. Авто машины томоохон захууд байрладаг, ачаалал ихтэй  Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх 1.2 км хэсэгт авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 7-21-ний өдрүүдэд хааж, зорчих хэсгийн ажлыг 14 хоногт багтаан гүйцэтгэхээр боллоо. Авто машины худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай зам хаах асуудлаар тохиролцоонд a-zamхүрсэн бөгөөд “Да Хүрээ трейд” ХХК, “Чадавх трейд” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК-ийн удирдлагууд уулзалтад оролцож, Шархадны замыг шинэчилж байгаад талархаж буйгаа илэрхийлэн, хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Цайз захаас Шархадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэй гүйцэтгэхээр “Ялгуусан” ХХК шалгарч, өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд гэрээ байгуулсан юм. Цайз захын уулзвараас 16-р хороолол хүртэлх 700 метр хэсгийг өнгөрөгч намар өргөтгөн, хучилт хийсэн бөгөөд энэ оны ажлаа дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлээд байна. Замын зорчих хэсгийн өргөн 14 метр, явган хүний зам 3 метр /2 талдаа/ байх ба гэрэлтүүлэг мөн хийгдэнэ.

Мөн Таван шараас Толгойт-Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замыг өргөтгөх, шинэчлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ.Толгойтын төмөр замын гарамнаас Орбитын уулзвар хүртэл энэ сарын 7-18, Толгойтын төмөр замын гарамыг 20-ноос хоёр хоног,Таван шараас төмөр замын гарам хүртэлх замыг 22-ноос ирэх сарын 3 хүртэл 13 хоног хааж, засвар хийнэ. Нийт 27 хоногийн хугацаанд дээрх чиглэлийн замыг ээлж дараатай шинэчлэх юм байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.