Агаар бага бохирдуулдаг айл өрхийг цахилгааны төлбөрөөс 50% чөлөөлнө
Нийслэлийн иргэдийн хамгийн их тулгамдсан асуудал бол утаа байдаг билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль санаачилж УИХ хэлэлцэн баталлаа. Сайжруулсан дулаалгатай ,утаа бага гаргадаг зуухтай, цахилгаан халаагууртай, түүхий нүүрс шатаадаггүй, бүх төрлийн хийн түлш ашигладаг,яндангийн шүүлтүүртэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, сууцтай, нар салхины эрчим хүч ашигладаг, утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж агаар бага бохирдуулдаг айл өрхийг цахилгааны төлбөрөөс 50% чөлөөлөхөөр болжээ. Сардаа цахилгааны төлбөрт 30000 мянган төгрөг төлдөг өрх 15000 мянгыг төлнө гэсэн үг.
Мөн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн дэвшилтэт технологи нэвтрүүлж худалдаж үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, компанийг урамшуулахаар болсон байна. Одоогоор нийслэлд хэрэгжиж байгаа томоохон төсөл бол Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар төсөл юм. Энэ төсөл нь Чингэлтэйн 11,12 дугаар хороонд хэрэгжиж энэ хорооны иргэд айл өрхүүд 30 хувь бага түлж мөнгөө хэмнэнгээрээ илүү дулаан өвөлжжээ. Цэвэр агаар төсөл нь энэ хавраас эхлэн хүрээгээ тэлж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна. Утаатай тэмцэх ажил өвөлдөө л яригддаг зун дулааны улиралд мартагддаг нь нууц биш ээ. Харин цэвэр агаар төслийнхөн үүнийг халж одооноос дөрвөн улирал хамаарахгүй тэмцэхээр болжээ.