Мод тарьвал урамшуулалтай
2011.05.10

Мод тарьвал урамшуулалтай

Тавдугаар сарын 14нд  бүх нийтээрээ мод тарих өдөр билээ.Үүнд  хүрээлэн байгаа орчиндоо хайртай хүн бүхэн оролцож болно. Хашаандаа болон нийтийн эзэмшлийн талбайд өөрийн хөрөнгөөр мод таривал урамшуулал олгох журам байдаг. Өөрийн хашаа болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарьсан иргэдийг урамшуулах хэмжээ нь янз бүр байдаг.Тухайлбал: Иргэд, албан байгууллагуудын тарьсан мод сөөгний ургалтыг харгалзан, тэднийг урамшуулдаг. Шилмүүст мод тус бүрт 3000-5000, навчит модонд 800-1000 төгрөгөөр mod-11тооцно. Мөн чимэглэлийн бут сөөгөнд 600, ургамалан хашлагын бут, сөөгт метр тутамд нь 3000 төгрөгөөр бодож нэг удаа урамшуулал олгодог.

Тарьж ургуулсан мод нь сайн ургаж байгаа бол гуравдахь жилд нь тодорхой  хэмжээний  мөнгөн урамшуулал олгоно. Урамшуулал авсны дараа шинэ мод бут тариалсан бол гуравдахь жилээс нь мөн л дээрх журмын дагуу өгөх юм. Өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод, бут суулгах сонирхолтой байгууллага, иргэдэд  нийслэл,  дүүргийн хот тохижилтоос газрын харилцааны албатайгаа зөвшилцөж газар зааж өгдөг ажээ. Мод тарьсан хүмүүс урамшуулалд хамрагдахын  тулд хороо, дүүргийнхээ үйлдвэр үйлчилгээний  хэлтэстээ мэдээлж, модны тооллогод  хамрагдсан байх ёстой. Модны тооллогыг жил бүрийн  наймдугаар  сарын 15-наас есдүгээр сарын 1, намар тарьсан модыг дараа жилийн зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 1-ний хооронд явуулдаг юм байна. Та ч гэсэн хашаандаа эсвэл  албан газрынхаа үүдэнд мод тариарай.Тарьсан мод чинь орчноо чимж, сайхан харагдуулахаас гадна амьсгалах цэвэр  агаарыг танд бэлэглэнэ. Мөн таны,танай байгууллагын орлого нэмэгдэх нь байна шүү дээ.

Бэлтгэсэн: Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.