Цэргийн албыг 215 иргэн дүйцүүлэн хаахаар болжээ
2011.05.10

Цэргийн албыг 215 иргэн дүйцүүлэн хаахаар болжээ

Энэ сарын  6-8-нд Улаанбаатар хотод 2011 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж дууслаа. Цэргийн насны 215 иргэн дүйцүүлэн хааж, улсын төсөвт 51.4 сая төгрөг төвлөрүүлээд байна. Цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн долоон дүүрэгт цэргийн зарлан дуудах хуудас тараажээ. 2011 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын зарлан дуудах хуудас 93.6 хувь tsergvvdэзэндээ хүрч, 92.2 хувь нь хамрагдсан байна. Цэрэг татлагын товчоогоор орсон иргэдийн 26.2 хувь нь өвчнөөр, 7.6 хувь гачигдлаар, 58.9  хувь нь суралцахаар, 7.3 хувь нь бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн юм. Цэргийн жинхэнэ албанд татагдагсдын 25.6 хувь нь дээд, 69.8 хувь нь бүрэн бус дунд, 17.2 хувь нь бага боловсролтой гэсэн тооцоо гарчээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.