Зарим газрын Төрийн тусгай хамгаалалтад авав
2011.05.10

Зарим газрын Төрийн тусгай хамгаалалтад авав

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн 82,5 хувиар баталлаа.
ai_gazar
Энэ тогтоол батлагдсанаар Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан оршдог Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болсон аж.

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын нутгийн зарим хэсгийг дархан цаазат газар болгох юм байна. Тэрчлэн тус аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт байдаг Тэнгис-Шишгэдийн голын ай савыг байгалийн цогцолборт газарт оруулж, энэ ангиллаар нь тусгай хамгаалалтад авахаар  болсон аж.  Үүнд Ховд аймгийн Булган сумын Булган голын байгалийн нөөц газар мөн багтаж, тус сумын Их Онгог хэмээх газар орчмын зарим газар нутаг ч байгалийн цогцолборт багтах болсон байна.


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.