2011.05.11
Зам тээврийн осол урьд оныхоос нэмэгджээ
Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд замын ослоор 58 хүн нас барж, 193 хүн гэмтсэн байна. Үүнийг урьд оныхтой харьцуулахад нас барсан хүн 5.5 хувиар, гэмтсэн хүн 20.6 хувиар өсжээ. Манай оронд тээврийн хэрэгслийн тоо 2000 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн аж. Авто замын сүлжээ дорвитой хөгжөөгүй, том оврын автобус цөөн, жолооч нар согтуудаа замын хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг хангалтгүй, дүрэм зөрчдөг зэрэг нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болдог байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.