Дизелийн түлшинд ногдуулж байсан татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа
2011.05.11

Дизелийн түлшинд ногдуулж байсан татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
shatahuun_05
АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгож бууруулсан байна.ОХУ-ын Роснефть компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир “ТНК” компаниас өндөр үнээр /1250 ам.доллар/ авах зэргийг тооцон дизель түлшний татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа. Энэ шийдвэрийг 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах татварын хэмжээг хэвээр байлгахаар боллоо.Засгийн газар автобензин, түлшний үнэ өсөхөд татварыг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдүүлж байгаа юм. ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 28, АИ-92 автобензин 59, дизелийн түлш 96 ам. доллараар өсчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.