Байгаль хамгаалах сарын аян эхэллээ
2011.05.13

Байгаль хамгаалах сарын аян эхэллээ

Байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг татан оруулах зорилготой хаврын аян өнөөдрөөс эхэлнэ.Үүнд Монголын байгаль  орчныг хамгаалах иргэний  зөвлөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцоно. Мөн урлагаар дамжуулж иргэдэд ухаарлыг бэлэглэх зорилгоор олон ажлыг төлөвлөжээ. Сарын аяны хүрээнд  "Ногоон  дээл", "Цэнхэр бүс", "Саруул орчин", "Ой  хуурай  газрыг тэтгэнэ" гэсэн уриан дор тус бүр долоо хоногийн ажлуудыг зохион байгуулна.
baigali-hamgaalah-aynТухайлбал, Байгаль хамгаалах аян "Ногоон дээл" долоо хоногоор эхэлнэ. Энэ үеэр ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэлтийн ажил эхлэх юм. Урьдчилсан мэдээгээр хоёр сая орчим модыг 400 орчим хүн тарихаар болжээ. Мөн энэ жил улсын хэмжээнд 5400 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгдэнэ. Шинээр 18 мод үржүүлгийн газрыг байгуулж, 35 сая ширхэг, тарьц ургац суулгана.
Харин томоохон хот суурин, нийслэл, аймгийн төвийн 20-50 км, дүүрэг сумдын төвд 10, хороодод таван км зайтай булаг шандыг тохижуулж, хогийг цэвэрлэх аж. Өсвөр үеийнхний усны  талаарх ойлголт,мэдлэгийг өөрчлөхөөр ЕБС-иудад лекц тавина. Мөн монгол улсын нутаг дэвсгэрт байдаг гол, булаг, шандны тооллогын ажил хийгдэнэ.
Өнгөрсөн жил Туул голын дагуух 58 га газарт нөхөн сэргээлт хийсэн бол энэ жил 40 га газарт хийхээр, хөрөнгийг нь тусгасан байна. Мөн 11 аймгийн 41 сумын ойн сангийн 122.8 мянган га талбайд хөнөөлт шавьжийг устгах ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.