Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг баталлалаа
2011.05.13

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг баталлалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөрийн үдээс өмнөх хуралдаанаар "Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.chuulgan_2007

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба танилцуулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, газар хөдлөхөд хамгийн эрсдэлтэй байгаа газруудын талаар тодруулан асууж, ийм гамшиг тохиолдоход бэлэн байдлын хувьд мэргэжлийн байгууллагууд ямар түвшинд байгааг асууж байлаа.

 

Өөр асуулттай гишүүн нэг их гараагүй тул байнгын хорооноос гаргасан уг асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал 81,4 хувиар  дэмжигдэв.  Иймд "Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг  дэмжих санал хураалт явуулж, тогтоол батлагдсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.