Энэ жил буудай, төмсийг 100 хувь дотоодоос хангана
2011.05.13

Энэ жил буудай, төмсийг 100 хувь дотоодоос хангана

Манай газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 700 гаруй аж ахуйн нэгж, иргэн энэ онд 270 мянган га талбайд үр, тариа тариалахаар болжээ. Үүнээс 276.5 мянгад нь улаан буудай тарих юм байна. Харин 7.4 мянган га-д төмс, хүнсний ногоо тарих talbaiаж. Ингэснээр ирэх намар 388.1 мянган тонн үр тариа, 188 мянган тонн төмс, 94.8 мянган тонн хүнсний ногоо хураах бололцоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Мөн улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, бусад хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангана гэсэн тооцоог гаргажээ.Түүнчлэн 280 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж, 12.6 мянган га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, үүнээс 36.9 мянган тонн тэжээл хурааж авах боломжтой ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.