Гадаад паспортын үнэ нэмэгджээ
Өмнө нь гадаад паспортыг 1-5 жилээр олгож байсан. Энэ жилүүдэд иргэдийн дунд судалгаа хийсний үндсэн дээр нэг, таван жилээр гадаад паспортыг олгох болжээ. Харин үнэ хураамжийн хувьд шинээр энгийнээр гадаад паспортыг нэг жилээр авахад 21600 төгрөг болсон.Таван жилээр авахад 32600 төгрөг. Зарим иргэдийн хувьд яаралтайгаар паспортоо гаргуулдаг. Энэ үед 10000 төгрөг нэмж төлөх ажээ. Сунгалтын хураамж өмнө нь 2100 төгрөг байсан бол энэ жилээс эхлэн 2500 төгрөгөөр нэмэгдсэн. Одоо нэг жилээр сунгалт хийлгэхэд 4600, хоёр жилээр бол 6500, гурван жилийх нь 8500, дөрвөн жил нь 10500 харин таван жилээр сунгуулах бол хураамж нь 12500 төгрөг болсон байна. Харин хаясан үрэгдүүлсэн, норгосон, гэмтээсэн тохиолдолд бүртгэлийн хяналтын улсын байцаагч нар 10-40 мянган төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалт байдаг. Харин бусдад санаатайгаар ашиглуулах юм бол 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай. Сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо маш их нэмэгдсэн байна.