Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сувилалд 50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй
2011.05.15

Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сувилалд 50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй

Урин дулаан болохоор  амралт сувилалын эрин үе эхэлдэг билээ. Манай улсын хувьд хуулийн дагуу 55 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 60 болон түүнээс дээш насны эрчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгдээрээ амралт сувиллаар 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй байдаг.Гэвч иргэд амьдралын боломжоосоо шалтгаалаад 15-20 хувь нь л үйлчлүүлдэг байна.Энэ хөнгөлөлт нь 7-14 хоногийн хугацаанд олгогддог байна.Рашаан сувилалд явах бол магадлан итгэмжлэгдсэн газрыг сонгох хэрэгтэй.Ингэхдээ тухайн иргэн эмнэлгийн бичигтэй байх хэрэгтэй.Өөрөөр хэлбэл дам хүнээс бичиг авсан бол, амрах сувиллын газар нь магадлан итгэмжлэгдээгүй бол улсын 50 хувийн хөнгөлөлт эдлэхгүй  юм.

Амрах эрхийн бичиг авахдаа оршин суугаа сум amraltхорооныхоо нийгмийн ажилтанд материалаа бүрдүүлж өгнө.Үүнд Өргөдөл ,тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхний  хуулбараа авч очно. Энэ жилийн магадлан итгэмжлэгдсэн сувиллуудын жагсаалт гарсан байна. Үүнд: Говь-Алтай аймгийн Бигэр шимт элс, Дундговь аймгийн Өөшийн элс, Орхон аймгийн Эрдэнэт, Төв аймгийн Өвөржанчивлан, Задгай цагаан, Увс аймгийн Хар тэрмис, Хөвсгөл аймгийн Галт .халуун ус рашаан сувиллууд багтсан. Харин Улаанбаатар хот орчимд СЗКЭ, "Си Си хатан" компанийн "Арга билэг" сувилал, Оргил, Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпораци, Өнө Энх мэдрэлийн нөхөн сэргээх эмнэлэг, ЭМЖЖ, Амарсанаа гүнж ХХК-ийн сувилал, Энх ундарга ХХК, Хужирт, Элма-Хужирт, Сувд, Гурван нуур, Жаргалан зэрэг рашаан сувиллын газрууд магадлан итгэмжлэлээ аваад байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.