Өнгөрсөн онд 25,2 сая тонн нүүрс олборложээ
2011.05.15

Өнгөрсөн онд 25,2 сая тонн нүүрс олборложээ

Өнөөдөр монголд нүүрсний 36 орд газарт 50 орчим аж ахуйн нэгж нүүрс олборлож байгаагаас төрийн өмчийн оролцоотой хоёр, орон нутгийн өмчийн оролцоотой гурван уурхай ажиллаж байна.Дийлэнх нь хувийн өмчид тулгуурлан ажиллаж өнгөрсөн оны байдлаар жилд 25.2 сая тонн нүүрс олборложээ. Манай улсын нүүрсний геологийн нийт нөөцийг 150 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд 22.3 тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тодорхойлсон байна. Уг nvvrs-2нөөцөөрөө дэлхийд эхний 12 дугаарт, харин нэг хүнд ногдох нүүрсээр эхний дөрөвт ордог аж. Нүүрсийг  үндсэндээ эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж байгаа бөгөөд улсын хэмжээний цахилгаан дулаан үйлдвэрлэлийн 93 хувийг нүүрсэнд, долоон хувийг шингэн түлшинд тулгуурлан үйлдвэрлэж байгаа юм. Дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудад нүүрснээс 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авч нүүрс ашиглалтын эдийн засгийн үр ашиг 90 орчим хувьд хүрчээ. Гэтэл энэ үзүүлэлт манай оронд 35 орчим хувьтай байгаа нь их доогуур үзүүлэлтэд тооцогддог байна.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.