Гэр бүл салалт ихэсжээ
2011.05.15

Гэр бүл салалт ихэсжээ

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэр бүл салалтад олон шалтгаан нөлөөлж байна. Үүнд Тээвэрт их явдаг, Хадмуудын нөлөө, Архидалт хүчирхийлэл, Эцэг эхийн шахалт, Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, Боловсрол соёлын төвшин, Амьдралын харилцан адилгүй байдал, Үр хүүхэдгүй байдал, Үзэл бодлын зөрчил зэрэг хүчин зүйлүүд ордог байна. Монгол улсад ger-bvl-salaltнийт 2 780 800 хүн ам, 742 300 өрх байдаг. Үүнээс харахад  нэг өрхөд  3-4 хүн ногддог. Салсан гэр бүлийн гишүүдийн олонх нь “Гэр бүлийн тухай” хууль болон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг мэддэггүйтэй эрхээ хамгаалуулж чаддаггүй байна. Мөн сүүлийн жилүүдэд гадаадын иргэнтэй гэр бүл болох залуус эрс ихэссэн.Гадаад иргэнтэй гэр бүл болсон таван гэр бүл тутмын нэг нь  гэр бүлээ цуцлуулдаг байна. 2007 оноос хойш  6128 иргэн 81 орны  гадаад иргэнтэй гэр бүл болж,үүний 476  иргэн гэр бүлээ цуцлуулсан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.