Цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хэлэлцэнэ
2011.05.15

Цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хэлэлцэнэ

Цөмийн энергийн газраас зохион байгуулж буй "Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2011" семинар цөмийн эрчим хүч болон цацраг идэвхт ашигт малтмал гэсэн хоёр чиглэлээр явагдах аж. Эхний чиглэл болох цөмийн эрчим хүч семинарт цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цөмийн эрчим хүчний төслийн менежмент, хяналт, хууль эрх зүйн орчин, хөнгөн уст aaaaaaaaaaaabbbbbbbbbbbреактор, бага болон дунд чадлын эрчим хүчний реактор, цөмийн эрчим хүчний станцын дэд бүтцийн талаар хэлэлцэх юм байна. Харин хоёрдугаар чиглэлээр Улс геохими, газар дор уусган баяжуулах, хувиргах үйлдвэрүүд, цөмийн түлшний үйлдвэрлэл, цөмийн түлшний загвар зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Түүнчлэн энэ үеэр цөмийн энергийн салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага, цөмийн эрчим хүчний дэд бүтцийг бий болгох талаар Цөмийн энергийн газраас танилцуулга хийх юм байна. Дашрамд дурьдахад, манай улс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор ОХУ, БНФУ, БНЭУ, БНЯУ, АНУ, БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа билээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.