Д.Балдан-Очир "од" болжээ
2011.05.16

Д.Балдан-Очир "од" болжээ

Малчин айлаас гаралтай УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын нэрийн хуудас нь "Монгол мал" хөтөлбөр. baldanochir_tsahilgaan02

Энэхүү хөтөлбөрийг санаачилж, батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн нь түүнийг "од" болоход нөлөөлжээ.

Дээрх хөтөлбөртэй холбогдуулан дөрвөн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдсан. Энэ үеэр чуулсан орон нутгийн иргэд эрхэм түшээг танилцуулахад алгаа хорстол алга ташиж, үг хэлсэн хүн бүр талархлын үгээр урам өгчээ.

Тэр ч бүү хэл, Баян-Өлгийн аймгийн иргэн "Хүүх ээ, ирэх сонгуулиар чи манай аймгаас нэр дэвшээрэй. Баян-Өлгийчүүд малд хайртай хүү чамайг дэмжиж байгаа шүү" хэмээн хэлсэн гэнэ.

НИЙГМИЙН ТОЛЬ сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.