Нийслэлд  75 мянган айлын орон сууц барина
2011.05.16

Нийслэлд 75 мянган айлын орон сууц барина

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод75 мянга орон сууц барина.Үүнд 170  тэрбум орчим төгрөгийн санхүүжилт орох юм. Барилгыг Нисэх, Яармаг, Баянголын ам зэрэг газарт цогцолбороор нь барих ажээ. Энэ онд Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэ бондоос 2011 онд 350 орчим төгрөгийг нь орон сууцны барилга байгууламжийг барьж байгуулахад зориулахаар шийдвэрлэжээ.Үүнээс 166,6 тэрбум төгрөгөөр  5-7  орчим  мянган айлын орон сууцыг барьж, иргэдэд oron-suuts-20олгох асуудлыг хэлэлцсэн байна. Мөн 15 мянган айлын орон сууц барьж үүнийг зургаан хувийн хүүтэйгээр анх орон сууцанд орохоор хүсэлтээ гаргасан иргэдэд өгөх ажээ. Мөн 50 метр квадратаас доош талбайтай бага хэмжээний орон сууц шаардлагатай байгаа, амьжиргааны хувьд дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг анхаарч үзэх ёстой гэсэн чиглэлийг баримтлан, холбогдох шийдвэрийг ч гаргажээ. Ингэснээр орон сууцны үнэ төлбөр ч хямдрах боломж бүрдэж байгаа юм. Харин хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.