Утааг 80 хувь багасгах сайжруулсан зуухыг худалдаанд гаргалаа
2011.05.16

Утааг 80 хувь багасгах сайжруулсан зуухыг худалдаанд гаргалаа

Монголын Мянганы сорилтын сангийнхан "Цэвэр агаар" төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй гэрийн зуух, нам даралтын зуух, цахилгаан халаагуурыг сонгон туршиж, хянан баталгаажуулан хөнгөлөлттэй үнээр зарж борлуулахад бэлэн болжээ. Иймээс энэ сарын 5-аас эхлэн таван дүүргийн 48 хороонд дээрх төхөөрөмжийг худалдах цэг байгуулсан байна. Энэ төсөл хэрэгжсэнээр айл өрх дундаж судалгаагаар өөрийн орлогын 40 хувийг эзэлдэг түлээ нүүрсний мөнгөө 30 хувиар хэмнэх тооцоо гарсан. Энэ зууханд нэг хувин нүүрс хийхэд 8-12 цагийн турш дулаанаа хадгалдаг ажээ. Иргэд энэ зуухыг Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилт a--zuuhболон бусад дэмжлэгээр 45-77 хувийн хөнгөлөлттэй  авч болно.Үндсэн үнэ болох 450 мянгаас хямдарч 250 мянган төгрөгөөр худалдан  авах боломжтой юм. Хэрэв иргэн та энэ зуухыг худалдан авах бол хороондоо хандаж авах хүсэлтээ гаргах хэрэгтэй. " Монголын Мянганы сорилтын сан уг төслийн хүрээнд энэ жил 70 мянган өрхийг шинэ зуухаараа хангана. Энэ нь утааг 80 % иар бууруулна. Цаашид энэ тоог нэмж нийслэлийн бүх айл өрхөд хүргэх зорилтыг Засгийн газар тавьсан. Энэ зуух нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна төсөв зардлыг хэмнэх ач холбогдолтой. Мөн иргэд мянганы сорилтын сангийн хөнгөлөлтийг эдлэхээс гадна “Хас” “Хаан” банкны зээлээр авах боломжтой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.