Оросын холбооны улс манай улсад 40 гаруй мянган тонн түлш нийлүүлэхээр боллоо
ОХУ 10 мянган тонноос илүү түлш өгөх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Харин манай улс 30 гаруй мянган тонн түлшийг "Роснефть"-ээс, харин ТНК компаниас нэмж 13 мянган тонн, нийтдээ 40 гаруй мянган тонн түлш авахаар болжээ. Учир нь Монголд үүсээд буй шатахууны хомсдолын асуудлыг шийдвэрлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн ОХУ-д ажиллаад ирсэн билээ. Ажлын хэсгийнхэн тавдугаар сард түлшний хомсдолд орохгүйгээр асуудлыг шийдвэрлэжээ. Энэ сардаа үнийн өөрчлөлт гарахгүй. Сар бүрийн 30-нд дараа сарын үнэ ирдэг учраас тухайн үед нь дээрх компаниудаас ямар үнэ санал болгохоос шалтгаалан зохицуулалт хийх ажээ. Шатахуун ховордсоны шалтгаан нь Орост сүүлийн хэдэн жил" шинэ үйлдвэр баригдаагүй тул хуучин хэдэн үйлдвэр нь хэрэгцээгээ хангаж ирсэн. Хоёрдугаарт, нефтийн үйлдвэрүүдээ Европын стандартад шилжүүлж, бензин, түлшний чанарыг "Евро-3" гэсэн стандарттай болгохын тулд үйлдвэрүүдээ шинэчилж эхэлсэн ажээ.Тиймээс манай гол нийлүүлэгч Ажинсаг, Ангарскийн үйлдвэр засварт орж, шинэчлэл хийгдэж эхэлсэн тул ийм хомсдол бий болсон байна.