Ган туйвангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ
2011.05.16

Ган туйвангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавдугаар сард Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмөр бетон бүтцийн ган туйвангийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар Багахангай дүүрэг дэх "Синвоюань" ХХК, Хангайн gan-3ган эрдэнэ ХХК, Налайх дүүрэг дэх "Металл опт" ХХК, Дархан-Уул аймаг дахь Хатуу төмөр ХХК, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь "Даргиатын ам" ХХК-ийн ган туйвангийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ тохирлын баталгаанд хамруулаагүй, гэрчилгээ аваагүй, барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Иймд цаашид байгууллага аж ахуйн нэгж иргэд дээрх баталгаагүй үйлдвэрийн ган туйванг худалдан авахгүй байх, барилга байгууламжид хэрэглэхгүй байх, ийм ган туйван хэрэглэсэн барилгад байр орон сууц захиалахгүй байхыг иргэдэд зөвлөж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.