170 орчим жорлонг ариутгана
2011.05.17

170 орчим жорлонг ариутгана

Гэр хорооллын жорлонг ариутгахаар боллоо. Нийслэлд 170-190 мянга орчим гэр хорооллын айл байдаг гэх судалгаа байдаг. Тэдгээр айлууд бүгд газар ухаж бие засах газар буюу жорлон бий болгосон байдаг. Эдгээр нь Улаанбаатар хотын хөрсийг ихээр ger-horoolol-2бохирдуулж байгаа бөгөөд бохироос үүссэн халдварт өвчин гарах магадлал урин дулаан цагт өндөр байдаг.Тиймээс гэр хорооллын бие засах газрыг ариутгах ажил жил бүрийн хавар, намарт хоёр удаа хийдэг. Энэ ажил ирэх долоо хоногт эхэлнэ. Айл нэг бүрийг алгасахгүйгээр био идэвхт бодисыг цацах ажлыг эхлүүлэхээр болжээ. Харин ирэх есдүгээр сард дараагийн ариутгалын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.