“Дорноговь аймгийн нутаг дахь археологийн дурсгалуудыг авран хамгаалах” илтгэл тэргүүлэв
2011.05.18

“Дорноговь аймгийн нутаг дахь археологийн дурсгалуудыг авран хамгаалах” илтгэл тэргүүлэв

Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Нутгийн хөгжилд бидний оролцоо” эрдэм шинжилгээний бага хурлыг Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдийн Д клуб, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “USAID” олон улсын байгууллагуудтай хамтран энэ сарын 16-нд Монгол-Японы төвд зохион байгуулав.

ya_batsuuri_iltgel_studentТус хурлыг Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Я.Батсуурь нээж Дорноговь аймагт ойрын жилүүдэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудыг нутгийн залуус Та бүхэн манлайлан, гардаж бүтээх ёстой. Иймд залуусын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх үүднээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг бид жил бүр зохион байгуулж байна хэмээн онцлон тэмдэглэв.

ya_batsuuri_iltgel_02Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд Дорноговь аймгийн оюутан залуучуудын ирүүлсэн 19 илтгэлээс 2-р шатанд 10 илтгэл шалгарсан бөгөөд Дорноговь аймгийн нутаг дахь археологийн дурсгалуудыг авран хамгаалах, Сайншанд хотын төв хэсгийн ногоон байгууламжийг сэргээх, Дорноговь аймгийн газрын тосны нөөц олборлолт, Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн улс төр, нийгмийн бодлого, Замын-Үүдийн чөлөөт бүс зэрэг орон нутаг руу чиглэгдсэн гол гол асуудлуудыг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцүүлж, МУИС-ийн Археологийн 1-р курсийн оюутан А.Уранжаргал, МУИС-ийн Магистрант Г.Мөнхшатар, МУИС-ийн Аялал жуулчлалын 3-р курсийн оюутан Г.Түвшинтөгс нар эхний байруудыг эзлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.