Бичил уурхайг дэмжих төсөл 2014 он хүртэл үргэлжилнэ
Монгол,Швейцарийн Засгийн газар Тогтвортой бичил уурхай төсөл"-ийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэхээр тохирсон. ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Феллман нар хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь 2014 он дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд бичил уурхайн холбогдолтой хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, бичил уурхайчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах аж. Уг төсөл нь хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулна. Бичил уурхайг эдийн засгийн дэд салбарын хэмжээнд төлөвшүүлэх зорилготой бөгөөд олон аймгийн хувиараа ашигт малтмал олборлодог иргэд хамрагдаад байгаа юм.