2011.05.18

Ирэх долоо хоногоос шатахууны хязгаарлалт хийхээ больж, хангамж сайжирна

Ирэх долоо хоногоос эхлээд шатахууны хязгаарлалт хийхээ больж, хангамж сайжрах ажээ. Эрдэс баялаг, эрчим  хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг нийлүүлэгчидтэй хийсэн хэлэлцээрийн дагуу эхний түлш иржээ.Тухайлбал, урьд шөнө 180 мянган тонн дизель түлш "Шунхлай" компанид буусан байна. Цаашид хэлэлцээр ёсоор 40 мянган тонн дизель түлш ирэхийн 16 shatahuun-21мянган тонн нь зургадугаар сарын эхэнд ирэхээр болжээ. Харин энэ сард багтаж 25 мянган тонн нь ирэх ба жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй гэж газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа мэдэгдсэн юм. Мөн цаашид төмөр замын хүчин чадлынхаа хэмжээгээр өдөр бүр дизель түлш импортлохоор боллоо. Монгол улсын дизель түлшний нэг сарын хэрэгцээ 35 мянган тонн байдаг ба энэ сард хэрэгцээний дизелээ авч чадна гэж албаныхан мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.