АНУ, Япон, БНХАУ-ын зарим хотуудад Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулах болов
2011.05.19

АНУ, Япон, БНХАУ-ын зарим хотуудад Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулах болов

УИХ-ын өнөөдөрийн нэгдсэн хуралдаанаар  Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско, Япон Улсын Осака, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. chuulgan_vip76_mn

Дипломат газрын тоог боломжийн хэрээр өргөжүүлэх хэрэгтэйг гишүүд дэмжиж байлаа.  Харин гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэд, ялангуяа хувийн хэвшил эрхэлдэг иргэдийг хөл дээр нь босгох, гадаад зах зээлд тодорхой бизнес эрхлэхэд гадаадад суугаа Элчин сайдын яамд тусалж дэмждэг, энэ чиглэлийн үүрэг функцтэй болгоход  Гадаад хэргийн яам анхаарал хандуулахыг гишүүд хэлж байв.

Консулын албыг бэхжүүлэх зорилтын хүрээнд тэргүүн ээлжинд АНУ-ын Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Ерөнхий консулын газар тус тус нээж, консулын үйлчилгээ үзүүлж эхлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

 

АНУ-д манай улсын 25000-27000 орчим иргэн, тэдний 15000 гаруй нь баруун эргийн хотуудад сурч, ажиллаж, амьдарч байна гэсэн судалгааны албан бус тоо байдаг. Гадаад орны томоохон хот, бүс нутагт 5000-аас дээш тооны иргэн нь амьдарч буй тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн оронд ЕКГ нээн ажиллуулдаг олон улсын жишигтэй юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.