Нийслэл ажилгүй иргэдээ ажилтай болгоно
2011.05.20

Нийслэл ажилгүй иргэдээ ажилтай болгоно

Нийслэлийн ажилгүй болон ядуу амьдралтай иргэдийг ажилтай болгох зорилгоор зохион  байгуулалттайгаар төмс, хүнсний ногоо тариалуулж, борлуулахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ нь эхний удаад Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Тахилт, Хонхор хороодод 800 иргэнийг хамруулах ба цаашид шат шатаар бүх иргэдийг хамруулах зорилготой.

Хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын энэ сарын 17-ны А/69 тоот тушаалаар баталжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2011 онд  577 сая төгрөгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна.Үүнд зохион байгуулагдсан бүлгүүдийн  боловсруулсан төслийг санхүүжүүлэх, аж ахуй эрхлэлт, газар тариалан зэрэг сургалт багтаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах a-gviхүсэлтэй иргэд өөрийн харьяаны хорооны хэсгийн ахлагчдаа хандан бүртгүүлж болно. Хамгийн гол нь газар тариалан эрхлэх сонирхолтой  бол 18 дээш насны хэн ч гэсэн хамрагдах боломжтой. Энэ хөтөлбөр цааш цаашдаа  нийслэлийн хэмжээнд явагдах учир ажилгүй иргэд одооноос хороондоо бүртгүүлж байх хэрэгтэй.

Дэлхийн бусад орнуудад ч хүн ам төвлөрсөн хот суурин газрын ядуу, ажилгүй, орлого багатай иргэдийг газар тариалан эрхлүүлэх замаар хүнсний хангамж, орлогыг нь нэмэгдүүлж, хоол тэжээлийн хомсдолтой тэмцдэг байна. Энэ туршлагыг Монголд хэрэгжүүлэхээр НХХЯ, Нийслэлийн захиргаатай хамтран ажиллаж байна. Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт өрхийн 38.1 хувь, нийслэлд  амьдарч байгаагийн өрхийн 19.7  хувь нь ядуу. Нийслэлийн  нэг өрхийн сарын дундаж зардал 596 мянган төгрөг байгаагийн 30.2 хувь хүнсний зориулалтаар зарцуулагддаг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.