Тариаланчдад түлшийг хөнгөлөлттэй үнээр олгоно
Тариаланчдад түлшийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. ХХААХҮЯ-ныхны тооцоолж буйгаар энэ жил тариалалтын ажилд 2.7 мянган тонн дизель түлш зарцуулах гэнэ. Ийм хэмжээний түлшийг "Петровис" компаниас авахаар тохирч, өнгөрсөн сард гэрээ хийсэн учир үнэ өссөн ч гэрээнд заасан ханшаар тариаланчдад хүргэнэ хэмээн салбарын яам нь мэдэгдэв. Шатахуун авах хүсэлтэй компани нь тариалан эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолтыг харьяа газрынхаа даргаас цохуулж аваад, хэрэгцээтэй дизель түлшээ "Петровис"-ын шатахуун түгээх станцаас хөнгөлөлттэй үнээр авах бололцоотой ажээ. Хаврын тариалалтын ажил эхлээд долоо хоног өнгөрч байна. Энэ жилийн хувьд гаднаас үр авахгүй дотоодоосоо хангах юм.