Г.Батхүү дарга “Шинэ тосгон” хөдөлгөөн байгуулжээ
2011.05.23

Г.Батхүү дарга “Шинэ тосгон” хөдөлгөөн байгуулжээ

“Шинэ тосгон-Иргэдийн оролцоо” сэдэвт Монголын шинэ тосгон холбооны сургалт зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж, Улаанбаатар хот, 13 аймгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ үеэр БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний ерөнхийлөгч И Жэ Чан УИХ-ын дэд дарга Г.Батхүүг Шинэ тосгон хөдөлгөөний хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилж, батламж гардуулжээ. Батламжид “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх ажлыг дэмжиж, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан, төр, төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулахад хувь нэмрээ оруулж байгаа тул таныг хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөв” гэжээ. batkhuu_suugaa02

Мөн УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монголын баг, сумдын үндэсний холбоог байгуулсан байна. Энэхүү олон нийтийн байгууллага нь хамтдаа нэгдэж, хөдөлмөрөө хоршиж сайн сайхан амьдралыг цогцлоохын үлгэр дууриал болсон “Шинэ тосгон” хөдөлгөөнтэй адил зорилго чиглэлтэй байх аж. Ингэхдээ бие биедээ дэм болж ирсэн монголчуудын хамтын хүчээр ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дээр тулгуурлаж, багаа, сумаа, хороо, дүүргээ цаашлаад улс орноо хөгжүүлэх их зорилгод нэгджээ.

News.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.