С.Баяр Социнтернийн хуралд оролцжээ
2011.05.23

С.Баяр Социнтернийн хуралд оролцжээ

Филиппиний нийсэл Манила хотод Социнтернийн Ази-Номхон далайн бvс нутгийн хорооны хурал болжээ. Түүнд МАН-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн, МАН-ын  нарийн бичгийн дарга, С.Баяр, Удирдах зөвлөлийн гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Тэнгэр нар  оролцжээ. МАН-ын төлөөлөгчид намынхаа ХХYI их хурлаар уугуул нэрээ сэргээн хэрэглэж, үзэл баримтлалдаа тодотгол хийсэн тухай, мөн МАН-ын 90 жилийн ойг тэмдэглэсэн тухай  танилцуулжээ. Бүсийн хурлын төлөөлөгчид МАН-ын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. bayar_s_yvj_bgaa

Бүс нутгийн  хурлаар Социнтернийн шинэчлэл, бүс нутаг дахь нийгмийн ардчиллын үзэл баримтлалын төлөвшлийг тодотгох, ардчиллыг бэхжүүлэх зэрэг үндсэн сэдэв, мөн Японд болсон гамшгийн нөлөөлөл, бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Тус хуралд Социнтернийн Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала, Австралийн Хөдөлмөрийн нам, Японы Социал демократ нам, Камбожийн Ардын нам, Пакистаны Ардын нам, Малайзын Ардчилсан хөдөлгөөний нам, Непалийн Конгресс нам, Европ тивээс Италийн Ардчилсан нам, Греманы Социал демократ нам, Грекийн ПАСОК намын төлөөлөгчид оролцжээ. Хурлыг Социнтернийн зөвлөх статустай Филиппиний Акбаяан Иргэдийн хөдөлгөөний нам хамтран зохион байгуулжээ.

News.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.