УИХ байр сууриа Ерөнхий прокурорт илгээнэ
2011.05.23

УИХ байр сууриа Ерөнхий прокурорт илгээнэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Заяабат, Б.Цэдэн-Иш, Я.Сумъяа нар болон парламентын зарим сэтгүүлчид ‘’Улаанбаатар таймс’’ сонины эрхлэгч Д.Чулуунбаатарын асуудлаар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид хандлаа.chuulgan

 

“Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалтай холбоотойгоор тус сонины эрхлэгч Д.Чулуунбаатарыг хоёр сарын турш ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих төвд хорьж байгаа юм. Гэвч Д.Чулуунбаатарын биеийн байдал муу байгаагаас шалтгаалан батлан даалтад гаргах хүсэлтийг түүний өмгөөлөгч нь удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй байна. Иймээс энэ хэрэг улстөржиж байна гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс үзсэн байна. Манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог. Иймээс Д.Чулуунбаатарын хэрэг нь өнөөдөр манай улсад хэвлэл, мэдээлэл хагас эрх чөлөөтэй байгаагийн нотолгоо болж байгааг тэд хэлж байлаа.

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарйин бичгийн дарга Ц.Шаравдорж шүүх засаглал улс төрөөс ангид байх ёстой. Бие дааж, хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Хэн ч үүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг хэлээд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлаас өнөөдөр Улсын ерөнхий прокурорт байр сууриа илэрхийлсэн бичиг илгээхээ мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.