Я.Батсуурь гишүүний урилгаар АНУ-ын эмч нар Говьсүмбэр аймгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийв.
2011.05.24

Я.Батсуурь гишүүний урилгаар АНУ-ын эмч нар Говьсүмбэр аймгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийв.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь 2009 оны эхээр Япон улсад ажлын айлчлал хийх үедээ тус улсын мэргэжлийн их эмч нарын багийг урьж, 2009 оны есдүгээр сард Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны өвчтэй 60-аад хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийлгэж оношлуулан 10 гаруй өвчтөнг Улаанбаатар хотод авчирч зүрхний мэс засал үнэ төлбөргүй хийлгэсэн билээ.

batsuuri_ya_0_2501Энэ удаа эрхэм гишүүний урилгаар АНУ-ын эмч нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-нд Говьсүмбэр аймгийн 0-14 насны 200 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийжээ. Зүрх, судасны төрөлхийн гажиг өвчтэй бага насны хүүхдүүдийг оношилж, шаардлагатай хүүхдүүдэд ойрын үед Улаанбаатарт үнэ төлбөргүй мэс засал хийх ажээ. Хүнд өвчтэй, нарийн мэс засал хийх шаардлагатай өвчтөнг бүх зардлыг нь дааж АНУ-д аваачиж, эмчлэх юм байна. АНУ-ын 20-30 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх 8-9 сард Дорноговь аймагт очиж, мөн ийм үзлэг, эмчилгээг хийх тухай эрхэм гишүүн ярьж байна.

 

batsuuri_ya_0_2502Дашрамд дурдахад Я.Батсуурь гишүүн тойргийнхоо эрүүл мэндийн салбарт энэ мэтчилэн ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил Дорноговь аймгийн Өргөн сумын Хүн эмнэлгийн барилгын өргөтгөл, Дорноговь аймгийн Алтанширээ, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумдын хүн эмнэлэгт тус бүр түргэн тусламжийн автомашин, Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын өрхийн эмнэлгүүдэд тус бүр 5 автомашин, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 7 сумын эмнэлэгт нарны зайгаар ажилладаг зөөврийн лаборатори тус бүр нийлүүлж, энэ жил Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан, Мандах, Сайхандулаан, Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумдын эмнэлэгт халуун ус бариулах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.