Орхон аймагт ардчилсан залуучууд ялалт байгуулжээ
2011.05.25

Орхон аймагт ардчилсан залуучууд ялалт байгуулжээ

Өнгөрөгч 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн ИТХ-ын 11-р тойргийн нөхөн сонгууль болж, Ардчилсан Намаас нэр дэвшигчan_namiin_bair, Орхон аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүлэгч гишүүн Б.Намуунгэрэл сонгогчын 55 хувийн саналаар ялалт байгуулжээ.Түүний гол өрсөлдөгч болох Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Баясгалан нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн удирдах албанд олон жил ажилласан, аймгийн алдарт уяач Эрдэнэтэд танигдсан нэгэн байсан хэдий ч Монгол Ардын Намын оролцсон анхны улс төрийн сонгуульд ийнхүү Ардчилсан Намын залуучууд ялалт байгуулж чадсан нь ард түмэн ардчилсан үзэлтэй залуу үеийг дэмжиж буй харуулсан үйл явдал боллоо гэж Ардчилсан Залуучуудын Холбооноос мэдэгдсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.