“Засгийн газрын цом-11” ирэх долоо хоногт эхэлнэ
Монгол улсад Сангийн яам байгуулагдсаны болон санхүү, эдийн засгийн алба үүсэн хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус яамнаас “Засгийн газрын цом-2011” сагсан бөмбөгийн тэмцээнийг 6 сарын 3-5-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн нь 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Засгийн газрын яамдын ажилтан албан хаагчдын хувьд хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн болж өргөжин тэлж ирсэн. Энэ жилийн тэмцээн Монгол Улсад төрийн яамд үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тус тэмцээнд 11 яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдах юм.