Нийтийн тээврийнхэн үнээ нэмэх асуудлаа дахин хөндлөө
2011.05.25

Нийтийн тээврийнхэн үнээ нэмэх асуудлаа дахин хөндлөө

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын зүгээс зорчих тасалбарын үнийг нэмэх асуудлыг хотын удирдлагуудад тавьжээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагууд болон том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн abtobusнэгжүүдийн төлөөлөл өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригтой уулзсан байна. Автобус компаниудын хувьд нийтийн тээврээр зорчих таралбарыг 500-400 төгрөгийн үнэтэй болгох санал тавьж байгаа аж. Тэд үнээ нэмэх болсон шалтгаанаа Дизель түлшний үнийг нэмсэнтэй холбон тайлбарлаж байгаа гэнэ. Харин хотын удирдлагууд зорчих тасалбарын үнийг З00-4ОО төгрөг байхад боломжтой гэж үзжээ. Хотын удирдлагууд болон автобус компанийнхны уулзалтаар эцэслэн шийд гараагүй байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 5000 тонн дизель түлшний нөөц байгаа бөгөөд энэ нь автобус компаниудын долоо хоногийн нөөц гэнэ.Тиймээс ЭБЭХЯ-наас нийтийн тээврийн компаниудыг өдөрт гарах эрейсийнхээ тоог цөөлөх замаар түлшний хэрэглээндээ зохих хязгаарлалт хийх чиглэл өгсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.