Инээмсэглэл сарын аян явагдаж байна
2011.05.25

Инээмсэглэл сарын аян явагдаж байна

Монголын татварын тогтолцоо тухайн татвар төлөгч өөрийн орлогыг тодорхойлж, татвараа төлдөг үндсэн зарчимтай.Тиймдээ ч татвар хураалтын үйл ажиллагаа нь албадлага биш төрийн үйлчилгээ байдаг.
tatbarin-albaТатварын энэ онцлог тогтолцоог бэхжүүлэх, нийгэмд улам илүү ойртуулах, иргэнлэг татварын үйлчилгээг улам сайн бүрдүүлэхийн тулд “Соёлтой харилцаа-Инээмсэглэл аяныг зохион байгуулахаар боллоо.
Энэ сараас эхэлж байгаа татвар төлөгчдөд төрийн үйлчилгээг тэгш шударга, соёлтой хүргэж, төлөвшүүлэх зорилго бүхий уг аян зургадугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд татварын албаны байцаагч нарын харилцаанд тусгай стандартыг нэвтрүүлэх юм.Үүний тулд татварын байцаагч нар татвар төлөгчийг найрсгаар угтаж, мэндчилэх, дарааллын дугаар авахад нь туслах, холбогдох ажилтантай уулзуулах, асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж өгөх   үндсэн үүргээ хэр биелүүлж буйг дүгнэнэ. Түүнчлэн татварын байцаагч нар татвар төлөгчидтэй чин сэтгэлээсээ инээмсэглэж харилцах нь энэ аяны үндсэн имиж байх учиртай. Үйлчлүүлэгчээ хүндэлж, харилцаж чадсан, татвар төлөгчдөө инээмсэглэн угтаж,  “Баярлалаа”, “Баяртай” хэмээн үдэж чадаж буй эсэх талаар байцаагч нарт татвар төлөгчид “Хангалтгүй”, “Дунд”, “Сайн”, “Сэтгэл хангалуун” гэсэн үнэлгээ өгөх юм. Татвар төлөгчдийн үнэлгээг Татварын Ерөнхий Газарт нэгтгэн дүгнэнэ. Нэгтгэлийг 2011 оны зургадугаар сарын 16-ны дотор Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст хүлээн авах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.