Нөөцийн махны үнийг 300 төгрөгөөр буулгалаа
2011.05.26

Нөөцийн махны үнийг 300 төгрөгөөр буулгалаа

Өнгөрсөн сард бууруулаад байсан нөөцийн махны үнийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн дахин үхэр, хонь, ямааны махны жижиглэн худалдаа тус бүрд 300 төгрөгөөр бууруулахаар боллоо.
Нийслэлийн хүн амын 2011 оны хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг 14 үйлдвэрт бэлтгэсэн. Нэгдүгээр сарын 15-ны nootsin-mahөдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт 274 цэгээр үхрийн махыг 3500 төгрөг, хонины махыг 3000 төгрөг, ямааны махыг 2400 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гаргасан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын махны холбоо, нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй үйлдвэрүүдийн удирдлагуудын хамтарсан хурлаар махны хангамж, үнийн тухай  хэлэлцэж, 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 3300 төгрөг, хонины махыг 2900 төгрөг, ямааны махыг 2300 төгрөгөөр худалдах шийдвэр гаргаж,  кг тутамд 100-200 төгрөгөөр буулгасан юм.

Өнгөрсөн хугацаанд 1-р сард 1648 тн, 2-р сард 973,1 тн, 3-р сард 1566,2 тн, 4-р сард 2174,6 тн, 5 –р сарын 24-ны өдрийн байдлаар 3446,48 тн буюу нийт 9808,375 тн нөөцийн мах борлуулжээ. Энэ нь нийт бэлтгэсэн махны 81,74% бөгөөд одоогоор 2137,556 тн махны нөөц үлдээд байна.  Мөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг махны үйлдвэрүүд нь илүү хэмжээний мах нөөцөлсөн тул долдугаар сар хүртэл нийслэлийн хүн амд хүрэлцээтэй, махны хомсдол үүсэхгүй гэж үзэж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан нөөцийн махны борлуулалтанд хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт өгөх ажлын хэсгийн 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар энэ сарын 27-ны өдрөөс эхлэн үлдэж байгаа нөөцийн махны үнийг буурууллаа. Үхэр, хонь, ямааны махыг кг тус бүрд дахин 300 төгрөгөөр буулгаж үхрийн махыг 3000 төгрөг, хонины махыг 2600 төгрөг, ямааны махыг 2000 төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэсэн байна. Энэ оны 4, 5-р сарын махны үнийг 2010 оны 4, 5-р сарын махны үнэтэй харьцуулахад 4-р сард 7-9%, 5-р сард 18-22% доогуур байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.