Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Чуулганы эхэнд гишүүд, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг сонсч, хурал удирдагчийн танилцуулгатай холбоотой санал асуулт байгаа эсэх талаар асуусны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79,1 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа.